Тэмдэглэл эхлүүлэхэд туслах 75 санаа

Заримдаа дэвтэртээ юу бичихээ мэдэхгүй, санаанд бүр юу ч орж ирэхгүй байх үе хэн бүхэнд тохиодог. Олон жил тэмдэглэл бичсэн туршлагатай хүмүүст хүртэл тохиох энэхүү түр зуурын үзэгдлийг зарим хүмүүс хүндээр тусгаж авах нь бий. Тэмдэглэл хөтлөх бүтээлч сэтгэлгээг тань сэргээх, өдөөх нэг арга нь тэмдэглэл эхлүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн “бэлэн санаа”-нд анхаарал хандуулах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, та тодорхой хэдэн асуултаас юуны тухай бичих санаагаа олж авна гэсэн үг.

Ингээд тэмдэглэл эхлүүлэхэд тань туслах дараах 75 санааг санал болгож байна.

  1. Амьдралын хамгийн чухал 5 үнэ цэн юу вэ? Миний амьдрал, сэтгэлгээ, өдөр тутмын үйлдэл тэдэнтэй нийцэж байна уу?
  2. Би өдрийг хэрхэн өнгөрүүлэх дуртай вэ? Төгс, сайхан өдөр гэж миний хувьд ямар өдрийг хэлэх вэ? Би өөрийнхөөрөө амьдарч чадаж байна уу?
  3. Би өөрийнхөө юунд хамгийн сэтгэл хангалуун байдаг вэ?
  4. Би өөрийнхөө юунд сэтгэл дундуур ханддаг вэ? Тэдгээрийг сайжруулж, өөрийгөө бүрэн нээхийн тулд би юу хийх, юун дээр ажиллах хэрэгтэй вэ?
  5. Амьдралдаа бусдаас авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
  6. Түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахааргүй нэг зүйлийг нэрлэвэл?
  7. Нөхцөлгүйгээр хайрлана гэдгийг юу гэж ойлгодог вэ? Өөрийгөө болон бусдыг ийм хайраар хайрлах нь ямар байдаг бол?
  8. Миний амьдралд тохиосон ямар зүйл, ямар үйл явдал өнөөдрийн намайг бий болгосон бэ?
  9. Би амьдралдаа юуг хамгийн их хайрладаг вэ?
  10. Өөрийгөө 10 үгээр тодорхойл
  11. Миний хийж байсан хамгийн том алдаа юу вэ? Түүнээс би юуг сурсан бэ?
  12. Надад урам зориг, эрч хүч өгдөг ямар зүйлс байдаг вэ?
  13. Миний амьдралыг дүүргэх 5 зүйл. Тэдгээрийг хэрхэн олж авах вэ?
  14. Миний эцсийн хүсэл юу вэ?
  15. Би хүүхэд байхдаа том болоод ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ? Одоо тэр хүн шигээ байж чадаж байгаа юу?
  16. Миний хамгийн анхны дурсамж юу вэ?
  17. Хийж чадаагүйдээ харамсах ямар зүйл байдаг вэ?
  18. Би хүмүүст өөрийнхөө талаар ямар сэтгэгдэл үлдээхийг хүсдэг вэ?
  19. Бусдаар шүүлгэхгүйгээр, юу хүссэнээ хийж болох мөрөөдлийн ертөнцөө төсөөлөн бич. Одоогийн амьдралаас юу өөрчлөгдөхөөр байна?
  20. Намайг айлгадаг зүйлс
  21. Би ямар нөхцөлд өөрийгөө дутуу үнэлэх гээд байдаг вэ?
  22. 5, 10, 15 жилийн өмнөх өөртөө юу захих вэ? Үр дүнд нь миний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох вэ? Тэдгээр зөвлөгөөг одоогийн өөртөө хэрэгжүүлэх боломжтой юу?
  23. Арьс маань ямар байх үед би хамгийн их жаргалтай болдог вэ?
  24. Бие махбод маань ярьдаг байсан бол юу гэх бол?
  25. Хамгийн их харамсаж явдаг зүйл?
  26. Би юугаараа хамгийн их бахархдаг вэ?
  27. Миний амьдралын хамгийн сайхан өдөр хэзээ байсан бэ? Яагаад?
  28. Энэ 7 хоногт болсон хамгийн гоё дурсамж?
  29. Миний хийж байсан хамгийн дургүй хүрэм зүйл? Тухайн үед надад ямар санагдаж байсан бэ?
  30. Цаг хугацааг ухрааж болдогсон бол өнгөрсөнд үлдсэн ямар мэдрэмжийг дахин авахыг хүсэх вэ?
  31. Цаг хугацааг ухрааж болдогсон бол хамгийн түрүүнд юуг өөрчлөх байсан бэ? Яагаад?
  32. Хамгийн сүүлд би өөртөө ямар өөрчлөлт хийсэн бэ? Түүний төлөө би юу золиосолсон бэ?
  33. Өнөөдөр, энэ 7 хоногт, энэ сард, энэ жилд сурсан нэг том зүйл юу вэ?
  34. Би өнөөдөр юу хийвэл маргааш сэтгэл хангалуун байх вэ?
  35. Би яагаад байгаа зүйлдээ талархах ёстой вэ?
  36. Өнөөдрийг тань тодорхойлох ганц үг?
  37. Миний маргаашийн төлөвлөгөө юу вэ?
  38. Өнөөдөр намайг юу, эсхүл хэн аз жаргалтай болгосон бэ?
  39. Өнөөдөр надад урам зориг өгсөн 3 хүний тухай бичвэл?
  40. Хэн нэгнийг жаргалтай болгохын төлөө миний хийж чадах ганц зүйл юу вэ?
  41. Өнөөдөр би аз жаргалыг юунаас олсон бэ?
  42. Өнөөдөр би хэнд, юу гэж талархсан бэ? Бас хэн надад талархсан бэ?
  43. Өнөөдрийн миний эерэг хандлага надад хэрхэн нөлөөлсөн бэ?
  44. Баримталдаг үнэт зүйлсийнхээ нэгийг өнөөдөр би хэрхэн биежүүлж, хэрэгжүүлэх вэ?
  45. Маргаашийг гайхалтай болгохын тулд би юу хийх хэрэгтэй вэ?
  46. Өнөөдөр би ямар зүйлийг зөвхөн өөртөө зориулж хийх вэ?
  47. Миний өнөөдрийн амжилт юу байв?
  48. Сайн сайхныг хүсэх нэг хүнийг нэрлэвэл?
  49. Өөртөө байгаад нь талархаж чаддаггүй зарим зүйлсийг нэрлэвэл?
  50. Талархаж амжаагүй хэн нэгэнд зориулан талархлын захидал бичиж, илгээх
  51. Намайг жаргалтай, тайван болгодог 20 зүйлийг жагсааж бичих
  52. Яг одоо би юуг, хэрхэн мэдэрч байна вэ? Энэхүү мэдрэмжийг хэрхэн илэрхийлэх вэ?
  53. Миний санааг юу хамгийн их зовоодог вэ? Түүнийг хэрхэн засаж, өөрчлөх вэ?
  54. Би ямар үед аюулгүй байдлыг мэдэрдэг вэ? Намайг ямар ч нөхцөлд зоригтой болгодог тэр зүйл вэ?
  55. Надад мартаж чадахааргүй зүйл, эсхүл өөр хэн нэгэн байдаг уу? Эдгээр нь миний амьдралд хэрхэн, ямар байдлаар нөлөөлдөг вэ? Түүнээс хэрхэн салах вэ?
  56. Би аливаа зөрчил, маргалдааныг хэрхэн зохицуулдаг вэ? Энэ тал дээр миний сайжруулах хэрэгтэй зүйлс юу вэ?
  57. Тодорхойгүй, хоёрдмол нөхцөл байдлыг би хэрхэн даван туулдаг вэ?
  58. Шүүмжлэлд би хэрхэн ханддаг вэ? Саад бэрхшээлийг даван туулахад надад хэн, юу тусалдаг вэ?
  59. Бүх зүйлийн тэнцвэрийг хадгалж, баланстай амьдрахын тулд надад юу хэрэгтэй вэ?
  60. Би хангалттай унтдаг уу? Бас сайн амарч чаддаг уу?
  61. Сэтгэл санаа тавгүйтсэн үед би юу хийдэг вэ?
  62. Би баярлаж талархсан болон хайртай гэдгээ, мөн урам зориг өгөхөө бусдад хэрхэн илэрхийлдэг вэ? Мөн өшөө олон сайн сайхан зүйлсийг хэрхэн хуваалцаж болох вэ?
  63. Би бусдыг шүүж, шүүмжилдэг үү? Үүнийг хэрхэн зогсоож болох вэ?
  64. Эцэг эх, асран хамгаалагч, ойрын хамаатнууд, эсхүл ментор, роль моделуудаас авсан амьдралын талаарх чухал сургамжууд юу вэ?
  65. Би нөхөрлөлд ямар зүйлийг чухалчилдаг вэ? Миний хамгийн сайн найз хэн бэ? Тэд намайг хэрхэн өөрчилсөн бэ?
  66. Би гэр бүл, найзууд, хамтран ажиллагчдынхаа юуг хамгийн их үнэлдэг вэ?
  67. Аливаа харилцаа бүрээс хүсдэг 3 зүйл? Би өөрөө тэдгээр харилцаанд ямар хувь нэмэр оруулдаг вэ?
  68. Миний ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг 5 хүн хэн бэ? Тэд надад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
  69. Намайг надаас илүү ойлгож, мэддэг ямар хүн байдаг вэ?
  70. Би хайр дурлалын харилцаандаа сэтгэл хангалуун байдаг уу? Түүнийг хэрхэн гүнзгийрүүлэх вэ?
  71. Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөл гээд аливаа харилцааны нэг тал болохын хувьд надад ямар сул тал байдаг вэ? Сул тал дээрээ хэрхэн ажиллах вэ?
  72. Миний амьдрал дахь чухам ямар харилцааг сайжруулах, шат ахиулах хэрэгцээ, шаардлага байна вэ? Юу нь буруудсан болон түүнийг би хэрхэн засах вэ?
  73. Би эцэг, эхээсээ хэр их ялгаатай вэ? Тэрхүү ялгаатай байдал нь бидний харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ? Би өөрөө ямаршуу төрлийн эцэг, эх болохыг хүсдэг вэ?
  74. Харилцаа тасарсан, өөрөөсөө алдсан хэн нэгэнд зориулан захидал бич. Түүнд хэлэхийг хүссэн үг байна уу?

Ийнхүү бид тэмдэглэл хөтлөх урам зоригийг тань сэргээх шинэ санаа хэмээх бичвэрийн төгсгөл хэсэгт ирлээ. Дээрх асуултууд танд 75 дахь шинэ санааг өөрөө гаргах, мөн тэмдэглэл хөтлөх үйл хэргээ цаашид амжилттай үргэлжлүүлэхэд туслах болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Intelligent Change


Санал болгох нь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн