Бүртгүүлэх
Үгүй. Та манай сайтаас бүртгэл үүсгэлгүйгээр худалдан авалт хийх бүрэн боломжтой. Сул тал нь захиалгын явц харах боломжгүй, захиалга цуцлах боломжгүй, шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээлэл хүлээн авах боломжгүй, худалдан авалт хийх бүртээ Захиалагчийн мэдээллийг дахин бөглөх шаардлагатай болдог.
Дээр дурдсанаас гадна та манайхаас сар бүрийн 15-нд илгээх “10%-ийн хөнгөлөлтийн купон”-ы эзэн болох болно. Түүнийг ашиглаад хүссэн 1 бараагаа энгийн болон хямдралтай үнээс 10%-иар хямдруулан авах боломжтой.
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл гэж юу вэ, түүнийг бид ямар замаар цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалахыг та Coleen.mn сайтын Нууцлалын бодлогын журмаас хараарай.
Бид дараах тохиолдолд тогтсон имэйлүүдийг илгээдэг. Үүнд: Хэрэглэгч бүртгэл үүсгэсэн, нууц үгээ сольсон, шинэ захиалга өгсөн, захиалга баталгаажуулсан, эсхүл захиалгаа баталгаажуулалгүй 3 ба түүнээс дээш цаг өнгөрсөн болон төлбөр буцаагдах тохиолдолд. Та өөрийн ашигладаг имэйл платформд (Gmail, Yahoo mail г.м) нарийн тохиргоо хийхээс нааш тогтсон имэйл ирэхийг болиулах боломжгүй. Мөн бид нийт хэрэглэгчдэдээ 10%-ийн хөнгөлөлтийн купон болон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх имэйлийг сар бүрийн 15-нд нэг удаа илгээдэг ба түүнээс татгалзахыг хүсвэл имэйлийн доод хэсэгт байрлах unsubscribe товч дээр дараарай.
Худалдан авах
Сонгох гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй бүрэн танилцахыг зөвлөж байна. Магадгүй та урьдчилсан захиалга авч буй бэлэн бус бүтээгдэхүүн захиалсан байж болно. Энэ тохиолдолд хүргэлт Улаанбаатар хот дотор ажлын 3 өдрийн дотор буюу ердийн нөхцлөөр хүргэгдэхгүй, зөвхөн заасан хугацаанд хүргэгдэхийг анхаарна уу. Мөн захиалга хүргүүлэх гэр/ажлын хаягаа үнэн зөв, тодорхой, ойлгомжтой бичих хэрэгтэйг анхаарна уу.
Бид захиалга өгч буй хэрэглэгчдээс ЗИП код асуудаг. ЗИП коп гэдэг нь Хэрэглэгчийн бүтээгдэхүүн хүлээн авах хаягийг тодруулах зорилготой шуудангийн үйлчилгээнд ашиглагддаг 5 оронтой тоо юм. Та өөрийн хаягт хамаарах ЗИП кодын мэдээллийг www.zipcode.mn сайтаас харах боломжтой. Эсхүл өөрийн хүссэн дурын 5 оронтой тоог хийгээд бөглөж болох юм. Энэ тохиолдолд бусад нүдэнд хамаарах хаягийн мэдээллийг бүрэн гүйцэт бөглөх хэрэгтэйг анхаарна уу.
Захиалахыг хүссэн бүтээгдэхүүнээ сонгоод, “Захиалга өгөх” товчийг дарах үед таны захиалга амжилттай хийгдсэн гэсэн мэдээлэл дэлгэц дээр харагдах болно. Тэрхүү гарчгийн доор “Та манай Голомт банк 1205196665 Мөнх тэмдэглэл дансанд төлбөрөө шилжүүлснээр таны захиалга баталгаажих болно. Гүйлгээний утга дээр Захиалгын ID дугаарыг заавал бичнэ үү” гэсэн мэдээлэл давхар харагдана. Энэхүү зааврын дагуу төлбөрийг шилжүүлснээр таны захиалга баталгаажих болно. Хэрэв та манай сайтад бүртгэлтэй бол өөрийн бүртгэлээр нэвтэрч, Миний бүртгэл – Захиалга цэсээр орж, захиалгын явцыг харах, хянах боломжтой.
Манай гэрээт борлуулагчаар Артлаг ажиллаж байна. Тус дэлгүүр Улсын их дэлгүүрийн баруун хойд талд байрлах 5 давхар, шар өнгөтэй 10-р байранд байрладаг. Дэлгүүрийн утас 9900-1790
Хүргэлт & Буцаалт
Coleen.mn сайтаар худалдаалагдаж буй бараа, бүтээгдэхүүнийг одоогоор зөвхөн дотоодын хэрэглэгчдэд хүргэж, үйлчилж байна. Хөдөө, орон нутгийн хувьд аймгийн төвүүдрүү замын унаа, галт тэргэнд дайх хэлбэрээр хүргүүлэх боломжтой.
Боломжтой. Магадгүй та нэр, хаягаа нууцлах, эсхүл хүргүүлэх хүнийхээ хаягийг мэдэхгүй зэрэг тохиолдолд энэ талаарх мэдээлэл болон санал, хүсэлтээ Захиалагчийн мэдээлэл цонхны Нэмэлт мэдээлэл хэсэгт тодорхой бичиж үлдээнэ үү.
Бэлэн байгаа бараа, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод ажлын 3 өдрийн дотор, хөдөө орон нутагруу ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ. Үүнд урьдчилсан захиалга хамаарахгүй.
Худалдаалагдаж буй бүтээгдэхүүн бүр тодорхой тооны хязгаартай байдаг тул захиалгаа тэр дор нь баталгаажуулж байхыг зөвлөж байна. Сагсанд орсон бүтээгдэхүүн худалдан авалт хийгдээгүй тохиолдолд 60 минутын дараа таны сагснаас автоматаар хасагдаж, дараагийн хүнд очих боломжтой. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалсан ба захиалгаа баталгаажуулаагүй 24 цаг өнгөрсөн тохиолдолд бид таны захиалгыг цуцлах эрхтэй талаар Үйлчилгээний нөхцөлд заасан.