Бид таны ямар мэдээллийг цуглуулах боломжтой вэ?
Лог мэдээлэл
Лог мэдээлэл гэдэгт Хэрэглэгчийг Coleen.mn вэбсайтруу компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжөөс хандах үед илэрдэг IP хаяг, үйлдлийн систем, интернэт хөтчийн мэдээлэл, вэбсайтруу орсон, гарсан он, сар, өдөр, цаг, минут, вэбсайтад зарцуулсан цаг хугацаа орно.
Күүки мэдээлэл (cookies)
Күүки гэдэг нь Хэрэглэгчийг ямар нэгэн вэбсайтруу хандах үед компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмж дээр автоматаар үүсдэг, Хэрэглэгчийн үүсгэсэн мэдээллийг (нэвтрэх нэр, нууц үг г.м) хадгалдаг жижиг файл юм. Хэрэв та күүки мэдээлэл бидэнрүү илгээхийг хүсэхгүй байвал хэрэглэж буй интернэт хөтчийнхөө тохиргоог өөрчилнө үү. Coleen.mn вэбсайтад Хэрэглэгчийн күүки мэдээлэл ирэхгүй тохиолдолд үйлчилгээ авах боломжгүй болох магадлалтай.
Бид үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Google Map, Google Ad, Google Analytics тэргүүтэй нэмэлт хэрэгслийг Coleen.mn вэбсайтад суулгаж болох ба Google гэх мэт гуравдагч этгээдийн цуглуулж буй күүки, күүкитэй холбоотой харилцаанд бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
Хувийн мэдээлэл
Хэрэглэгчийг Coleen.mn вэбсайтад бүртгүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах үеэс эхлэн бид зарим хувийн мэдээллийг нь цуглуулж, хадгална. Хувийн мэдээлэл гэдэгт тухайн Хэрэглэгчийн хэн болох, эсхүл хэн болохыг нь илтгэх нэмэлт мэдээллүүд багтана. Үүнд: Овог, нэр, гэрийн хаяг, эсхүл ажлын газрын хаяг, утасны дугаар, имэйл хаяг тус тус багтана. Хувийн бус мэдээлэлд: Олон нийтэд нээлттэй харагдах талбарт Хэрэглэгчийн өөрийн нийтэлсэн аливаа мэдээллүүд багтана.
Хувийн мэдээллийг бид дараах байдлаар цуглуулах боломжтой. Үүнд: Хэрэглэгч Coleen.mn вэбсайтад сайн дураар бүртгэл үүсгэсэн, үүсгэсэн бүртгэлийн мэдээллээ зассан тохиолдолд, Coleen.mn вэбсайтаар үйлчлүүлсэн тохиолдолд, цахим худалдааны үйлчилгээ эрхлэгч Мөнх Тэмдэглэл ХХК-тай харилцаа холбоо тогтоосон тохиолдолд.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бид чанарын өндөр түвшинд хамгаалж ажиллахыг зорино. Вэбсайтын үйл ажиллагааны доголдол, Мөнх Тэмдэглэл ХХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас алдагдсан нууц мэдээлэл, түүний улмаас учирсан хохиролд Хэрэглэгч гомдол гаргах эрхтэй. Харин Хэрэглэгчийн буруугаас алдагдсан хувийн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй.
Нийтэд ил мэдээлэл
Вэбсайтын зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэх үнэлгээний хэсэгт бичсэн таны сэтгэгдэл олон нийтэд нээлттэй харагдах боломжтой. Энд мөн таны Coleen.mn вэбсайт дээр үүсгэсэн Хэрэглэгчийн нэр, нүүр зураг, сэтгэгдэл гээд олон нийтэд ил харагдаж болох бүхий л мэдээллийг багтаана. Нийтэд ил мэдээллийг бид Хувийн мэдээлэлд оруулж тооцохгүй. Ийнхүү нийтлэгдсэн мэдээллүүд ил харагдахаас гадна, цааш түгээгдэх, интернэт хайлтын систем дээр илэрц болон гарч ирэх боломжтойг анхаарна уу.
Цуглуулсан мэдээллийг бид хэрхэн ашиглах вэ?
Хувийн бус мэдээллүүд
Хувийн мэдээллээс бусад мэдээллийг Coleen.mn вэбсайтын үйлчилгээг сайжруулах, статистик үзүүлэлтүүд гаргах, хэрэглэгчдээс санал, сэтгэгдэл авах, тэдэнд мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана.
Хувийн мэдээлэл
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Coleen.mn вэбсайтын үйлчилгээг сайжруулах, захиалга биелүүлэх, хэрэглэгчтэй эргэх холбоо тогтоох, статистик үзүүлэлтүүд гаргах, хэрэглэгчээс санал, сэтгэгдэл авах, мэдээлэл хүргэх зорилгоор албан хэрэгцээнд ашиглана. Хэрэв Монгол улсын хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагаас хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн нэг Хэрэглэгчийн хувийн мэдээллийг шаардсан тохиолдолд бид хуваалцаж болно.
Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дээрхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Хувийн мэдээллээ засах, өөрчлөх, устгах
Хэрэглэгч бүртгэл үүсгэхдээ оруулсан хувийн мэдээллээ засах, өөрчлөх, устгах боломжтой. Энэ тохиолдолд Coleen.mn вэбсайтад нэвтэрч, дэлгэцийн баруун дээд буланд байрлах цэснээс Хянах самбар цэсрүү орж, зохих өөрчлөлтийг хийх боломжтой.
Бид энэхүү Нууцлалын бодлогыг засаж, сайжруулахдаа Хэрэглэгчид заавал мэдэгдэх үүрэггүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Нууцлалын бодлоготой цаг тухай бүрд танилцаж байх нь Хэрэглэгчийн үүрэг болно. Нэмэлт, өөрчлөлтийг үл хайхран Coleen.mn вэбсайтыг ашиглах нь таныг энэхүү Нууцлалын бодлогыг урьдын адил хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
Өөрчлөлт орсон: 2022-12-31