3 жилийн тэмдэглэл арьсан болон даавуун хавтастай

Дууссан

Price range: 70,000₮ through 90,000₮

Та өөрийн амьдралын 3 жилийн өдөр бүрийг бага багаар тэмдэглэж аваад тухайн нэг өдрийг өмнөх 2 жилийн өдөртэй харьцуулбал сонирхолтой биз? Мартах шахсан факт, дурсамж, адал явдлууд сэргэж, амьдралын чанар, амжилт ололтоо харьцуулж дүгнэх, эмо өдрүүдээ дурсах олон төрлийн мэдрэмжийг төрүүлэх авсаархан хэмжээтэй 3 жилийн тэмдэглэлийн дэвтрийг танд санал болгож байна.

Доош гүйлгэж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Бүтээгдэхүүний тайлбар

Энэхүү дэвтрийг эхлүүлэхийн тулд та заавал шинэ жилийг хүлээх хэрэггүй. Дуртай он, сар, өдрөөсөө эхлүүл. Гол нь тууштай.

Өдрийн тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн, зуршил болгохоор эхэлж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой гэж хэлмээр байна. Та дэвтрийн нэг нүүрний 3/1-т багтах зайнд тухайн өдрөө дүгнэж бичээрэй, зорилго нь ердөө энэ юм шүү. За тэгээд тэмдэглэл бичихийн давуу тал, эерэг нөлөө гэвэл тусдаа том бичвэр болох учраас ингээд орхиё.

Тус дэвтрийн хавтас нь 3 төрлийн сонголттой. Хар болон бор арьсан хавтастай, нэхмэл даавуун хавтастай. Та хайртай, дотны хүмүүстээ бэлэглэх бол бэлгийн боодолтой нь захиалаарай!

Цаас нь FSC стандартын 100 гр зузаантай тул соруулдаг, энгийн ямар ч үзгээр бичихэд тохиромжтой.

Нэмэлт мэдээлэл

Хэмжээ 18.5 × 11.5 см
Сонголт

Хар, Бор, Даавуун

Боодол

,

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.

3 жилийн тэмдэглэл арьсан болон даавуун хавтастай

Сагсанд хийх