Гарт, халаасанд багтах, тантай хамгийн ойр байж чадах хамгийн жижиг хэмжээтэй roux дэвтэр. Хэлбэр, хийцийн хувьд үндсэн roux дэвтэртэйгээ яг адилхан. Хэрэв та шаргал хуудастайг хайж байгаа бол вэбсайт дээр тусдаа орсон байгаа шүү.
mini roux 120 цагаан хуудастай дэвтэр
Price range: 25,000₮ through 35,000₮
Бүтээгдэхүүний тайлбар
Дэвтрийн гадаад үзэмжид хавтас чухал үүрэгтэй тул бид 1-р зэрэглэлийн (top-grain) 1.8-2 мм-ийн зузаантай, тослог үхрийн арьсыг сонгон авч, бүтээгдэхүүндээ ашигладаг. Тийм учраас химийн үнэр болон үйрэх, цоорох, өнгө алдах эрсдэл хамгийн бага түвшинд байдаг.
Хэрэглэгчдэд сонголт бий болгох зорилгоор хуучны мэт шаргал хуудсыг энгийн цагаан хуудсаар орлуулж хийсэн. Бусдаар дэвтрийн үндсэн хийц, чанар алдагдаагүй, цааснаас бусад нь адилхан гэсэн үг.
Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй, бас хүрэх бүрд үйрэхгүй. Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.
Та roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.
Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.













Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна