roux зүрхэн оёдолтой шаргал 100 хуудастай

New

60,00075,000

Дэвтрийн нурууг хос зүрхээр бэхэлсэн ба гадна хавтас, дотор хуудас нь roux vintage дэвтрийн үндсэн хэв шинжийг агуулсан. Мөн та дэвтрийн хавтсан дээр хүссэн нэр, текстээ үнэгүй бичүүлээрэй!

Доош гүйлгэж дэлгэрэнгүй тайлбартай танилцана уу.

Бүтээгдэхүүний тайлбар

Гадна хавтас

Дэвтрийн гадаад үзэмжид хавтас чухал үүрэгтэй тул бид Монголын болон импортын (Хятад, Итали улсын) зөвхөн ‘сайн чанарын’ үхрийн боловсруулсан арьсыг худалдан авч, бүтээгдэхүүндээ ашигладаг. Тийм учраас элдэв химийн үнэр болон үүрэх, цоорох, өнгө алдах эрсдэл хамгийн бага түвшинд байдаг.

Арьсны үзүүлэлт:

  • Гүн бор болон цайвар бор (шаргал) өнгөтэй
  • 1.8-2 мм зузаантай
  • Хөнгөхөн
  • Тослог, зөөлөн гадаргуутай

Дотор хуудас

Цаасыг дэвтрийн ‘vintage’ хэв маягт нийцүүлэхийн тулд дахин боловсруулах аргаар хуучны мэт шаргал өнгөтэй болгосон. Энэ нь гадуур зарагддаг бэлэн бор цааснаас өнгө, бүтцийн хувьд тэс өөр бөгөөд тэгш бус, арзгар ирмэг нь дэвтрийг илүү хуучны, бас амттай харагдуулна.

Цаасны үзүүлэлт:

  • Хуучны мэт шаргал өнгөтэй
  • B6 хэмжээтэй
  • Цулгуй 100 хуудастай
  • Цаасны зузаан 80 гр
  • Төрөл бүрийн тэмдэглэл хөтлөх боломжтой

Арьсан оосор

Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй.

Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.

Бэлэглэе

Та roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.

Анхаарах

  • Дэвтрийн гадна хавтас тодорхой хугацаанд, цөөн тохиолдолд гүн бороос өөр өнгөтэй гарч болно
  • Хавтасны нүүрэн хэсгийн босоо зүсэлт зурган дээрхээс өөр байж болно
  • Олон тоогоор захиалах тохиолдолд байгууллагын лого даруулж болно
  • Тусгай захиалгатай холбоотой мэдээллийг [email protected] имэйл болон 9700-0510 дугаарт холбогдож аваарай.

Миний захиалга хэр удах вэ?

Бид дотоодын захиалгыг захиалга баталгаажсанаас хойш ажлын 1-3 хоногийн дотор гуравдагч, тусгай зөвшөөрөлтэй хүргэлтийн компаниар дамжуулан захиалагчийн мэдүүлсэн хаягаар хүргүүлнэ.

Хэрэв тусгай захиалга өгөх, олон тооны захиалга өгсөн тохиолдолд дээрх хугацаа өөрчлөгдөхийг анхаарна уу.

Яаралтай авмаар байна

Үнэхээр цаг нь тулсан яаралтай захиалгыг бид боломжийнхоо хэрээр түргэн шуурхай хүргэнэ. Яаралтай хүргэлтийн төлбөр 10,000₮ болохыг анхаарна уу.

Гадаадаас захиалж болох уу?

Та тээвэр, шуудан хөгжсөн дэлхийн аль ч улсаас захиалга өгөх боломжтой. Гэхдээ хүргэлтийн хугацаа болон үнэ харилцан адилгүй байхыг анхаараарай.

Бид таны гадаадаас өгсөн захиалгыг зохих тээвэр, шуудангийн компанид захиалагчийн мэдүүлсэн хаяг, мэдээллийн хамт захиалга баталгаажсанаас хойш ажлын 2-3 хоногийн дотор хүргүүлнэ. Үүнээс хойш захиалга таны гарт хэд хоногийн дараа очих нь тухайн гуравдагч компанийн үйл ажиллагааны хуваариас хамаарна.

Захиалга өгөхдөө юуг анхаарах вэ?

Та захиалга өгөхдөө өөрийн хаяг, холбоо барих мэдээллийг алдаагүй, бүрэн бөглөнө. Мөн захиалгын төлбөрийг холбогдох дансанд шилжүүлж захиалгаа баталгаажуулах шаардлагатай. Хүргэлт захиалга баталгаажсанаас хойш дээр дурдсан хугацаанд хийгдэнэ.

Сэтгэл ханамжийн баталгаа

Таны худалдан авсан, хүргүүлсэн бараа бүтээгдэхүүн ямар нэг гэмтэлтэй, хийцийн алдаатай очсон бол бидэнд чатаар болон 9700-0510 утсаар богино хугацаанд мэдэгдэж, өөр алдаагүй бүтээгдэхүүнээр солиулах, эсвэл төлбөрөө бүрэн буцаан авах боломжтой.

Мөн та санал, сэтгэгдлээ манай сошиал хуудсууд болон roux.mn сайт дээр review хэлбэрээр бичиж үлдээгээрэй.

Үзүүлэлтүүд

Өнгө

Бор, Гүн ногоон, Үзмэн ягаан

Чимэглэл

Түлхүүртэй, Эрвээхэй, Чимэглэлгүй

Боодол

,

Сэтгэгдэл

There are no reviews yet

Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.

roux зүрхэн оёдолтой шаргал 100 хуудастай

Сагсанд хийх