roux шаргал 100 хуудастай B6 арьсан дэвтэр

(26 customer reviews)

45,00060,000

Үнэ цэн бүхий хуучны эд зүйлийг санагдуулам энэхүү дэвтрийн ширхэг бүрийг гараар урласан ба гадна хавтсыг сайн чанарын үхрийн арьсаар, дотор хуудсыг дахин боловсруулсан шаргал цаасаар хийсэн тул тэмдэглэл, зургийн цомог, бэлгийн зориулалтаар ашиглах боломжтой.

Доош гүйлгэж дэлгэрэнгүй тайлбартай танилцана уу.

Бүтээгдэхүүний тайлбар

Гадна хавтас

Дэвтрийн гадаад үзэмжид хавтас чухал үүрэгтэй тул бид Монголын болон импортын (Хятад, Итали улсын) зөвхөн ‘сайн чанарын’ үхрийн боловсруулсан арьсыг худалдан авч, бүтээгдэхүүндээ ашигладаг. Тийм учраас элдэв химийн үнэр болон үүрэх, цоорох, өнгө алдах эрсдэл хамгийн бага түвшинд байдаг.

Арьсны үзүүлэлт:

  • Гүн бор болон цайвар бор (шаргал) өнгөтэй
  • 1.8-2 мм зузаантай
  • Хөнгөхөн
  • Тослог, зөөлөн гадаргуутай

Дотор хуудас

Цаасыг дэвтрийн ‘vintage’ хэв маягт нийцүүлэхийн тулд дахин боловсруулах аргаар хуучны мэт шаргал өнгөтэй болгосон. Энэ нь гадуур зарагддаг бэлэн бор цааснаас өнгө, бүтцийн хувьд тэс өөр бөгөөд тэгш бус, арзгар ирмэг нь дэвтрийг илүү хуучны, бас амттай харагдуулна.

Цаасны үзүүлэлт:

  • Хуучны мэт шаргал өнгөтэй
  • B6 хэмжээтэй
  • Цулгуй 100 хуудастай
  • Цаасны зузаан 80 гр
  • Төрөл бүрийн тэмдэглэл хөтлөх боломжтой

Арьсан оосор

Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй.

Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.

Бэлэглэе

Та roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.

Анхаарах

  • Дэвтрийн гадна хавтас тодорхой хугацаанд, цөөн тохиолдолд гүн бороос өөр өнгөтэй гарч болно
  • Хавтасны нүүрэн хэсгийн босоо зүсэлт зурган дээрхээс өөр байж болно
  • Олон тоогоор захиалах тохиолдолд байгууллагын лого даруулж болно
  • Тусгай захиалгатай холбоотой мэдээллийг [email protected] имэйл болон 9700-0510 дугаарт холбогдож аваарай.

Миний захиалга хэр удах вэ?

Бид дотоодын захиалгыг захиалга баталгаажсанаас хойш ажлын 1-3 хоногийн дотор гуравдагч, тусгай зөвшөөрөлтэй хүргэлтийн компаниар дамжуулан захиалагчийн мэдүүлсэн хаягаар хүргүүлнэ.

Хэрэв тусгай захиалга өгөх, олон тооны захиалга өгсөн тохиолдолд дээрх хугацаа өөрчлөгдөхийг анхаарна уу.

Яаралтай авмаар байна

Үнэхээр цаг нь тулсан яаралтай захиалгыг бид боломжийнхоо хэрээр түргэн шуурхай хүргэнэ. Яаралтай хүргэлтийн төлбөр 10,000₮ болохыг анхаарна уу.

Гадаадаас захиалж болох уу?

Та тээвэр, шуудан хөгжсөн дэлхийн аль ч улсаас захиалга өгөх боломжтой. Гэхдээ хүргэлтийн хугацаа болон үнэ харилцан адилгүй байхыг анхаараарай.

Бид таны гадаадаас өгсөн захиалгыг зохих тээвэр, шуудангийн компанид захиалагчийн мэдүүлсэн хаяг, мэдээллийн хамт захиалга баталгаажсанаас хойш ажлын 2-3 хоногийн дотор хүргүүлнэ. Үүнээс хойш захиалга таны гарт хэд хоногийн дараа очих нь тухайн гуравдагч компанийн үйл ажиллагааны хуваариас хамаарна.

Захиалга өгөхдөө юуг анхаарах вэ?

Та захиалга өгөхдөө өөрийн хаяг, холбоо барих мэдээллийг алдаагүй, бүрэн бөглөнө. Мөн захиалгын төлбөрийг холбогдох дансанд шилжүүлж захиалгаа баталгаажуулах шаардлагатай. Хүргэлт захиалга баталгаажсанаас хойш дээр дурдсан хугацаанд хийгдэнэ.

Сэтгэл ханамжийн баталгаа

Таны худалдан авсан, хүргүүлсэн бараа бүтээгдэхүүн ямар нэг гэмтэлтэй, хийцийн алдаатай очсон бол бидэнд чатаар болон 9700-0510 утсаар богино хугацаанд мэдэгдэж, өөр алдаагүй бүтээгдэхүүнээр солиулах, эсвэл төлбөрөө бүрэн буцаан авах боломжтой.

Мөн та санал, сэтгэгдлээ манай сошиал хуудсууд болон roux.mn сайт дээр review хэлбэрээр бичиж үлдээгээрэй.

Үзүүлэлтүүд

Хэмжээ 19 × 14 × 3 cm
Өнгө

Бор, Гүн ногоон, Үзмэн ягаан, Шаргал

Чимэглэл

Түлхүүртэй, Эрвээхэй, Чимэглэлгүй

Боодол

,

26 сэтгэгдэлтэй

  1. Sainzaya (verified owner)

    Mash ih taalagdsn iim goy zuil hj bgad bayrlalaa amjilt husie

  2. Осоржамаа (verified owner)

    Бор шаргал хуудастайг захиалсан боловч маш цагаан хуудастай ирсэн.

  3. Saruul (verified owner)

    Devter bal 2 goy ch gsn tusdaa boogdoh baih gej bodson chin hamtad n bootson baisan belegiin boolt n uneheer taalagdaaguiee

  4. misheel (verified owner)

  5. Odmandakh B. (verified owner)

  6. Nasanbolor (verified owner)

    Крашдаа бэлэглэлээ. Үнэ цэнэтэй бэлэг болж чадсан шүү💌💌💌

  7. Battsetseg (verified owner)

    Taalagdlaa, uvurmuts chanartai uneheer saihan devter bnaa

  8. Мөнгөнсарнай (verified owner)

    Үнэхээр үнэ цэнэтэй бэлэг болж чадсан маш их таалагдсан 😍😍😍 амжилт хүсье

  9. Khaliun (verified owner)

    Yg bodoj bsn shg mash goy irsen. Huudasnii too shirheg, zuzaan hawtasnii material, tulhuur gd bugd 10/10 amjilt husey

  10. номинзул (verified owner)

    dewteree awsn medremj ih goy bla, hawtas tsaas gd uneheer tansag ym bn

  11. Tegshjargal (verified owner)

  12. Uyanga (verified owner)

  13. Ariuntungalag (verified owner)

    Mash ih taalagdlaa bayrlalaa

  14. Намуунболор (verified owner)

    Үнэхээр их таалагдсан шүү. Бас маш боломжийн үнэтэй байсан 🥰. Дуусах бүрд нь авнаа ккк

  15. Anonymous (verified owner)

    Uneher ih taalagdsan shuu

  16. Amarzaya (verified owner)

  17. Namuunaa (verified owner)

    Дэвтрээ аваад сэтгэл ханамж маш өндөр байгаа. Үнэхээр чанартай, сэтгэл гаргаж урласан нь шууд харахад л мэдэгдсэн. Дараа дараагийн удаа хүмүүст бэлэг болгож өгөхөд үнэ цэнтэй, өвөрмөц бэлгийн санаа байх болов уу гэж бодож байна.

    Арьсан хавтас, шаргал цаас, чимэглэл гээд бүгд их сэтгэл шингэсэн санагдсан, амжилт хүсье! <3

  18. Бямбасүрэн (verified owner)

    Medeej huuchnii zagwar hiitsiig ni hargalzan uzej songoson songolt bolno. Uun deer doorh setgegdeliig nemj bn.

    Arisan hawtas taalagdsaan. Huudasnii huwid engiin zaragddag dewtruudees iluu emzeg baih magadlaltai medremj tursun. Mun dewtriin zuzaan bolon tegsh bish gadarguu uusgej bga baidal bichih ued gar door medregdej bga ni bichihed tuhtai baij chadahgu bgaag anzaarsan. Mun bichij bh ued dood huudsuudiin irmeg ni haragdaad yag bi ene bichij huudsan dre bichij bagtahnuu eswel door bga huudsuudiin zahad bichih geed bnuu gedeg asuudal bsaan.

    Bayrlalaa.

  19. Адъяамаа (verified owner)

    Маш их таалагдсан. Хүргэлт бага зэрэг удаан байсан. Амжилт хүсье.

  20. Bat-ireedui (verified owner)

    Маш их таалагдсан

  21. Анужин (verified owner)

  22. Bolormaa (verified owner)

    Үнэхээр их таалагдсан шүү

  23. Амар Маралгуа (verified owner)

  24. Буянболд (verified owner)

    Хүргэлт удаан байсан. Хүргэлт нь хэзээ хүргэгддэг тухай мэдээлэл хэрэгтэй байсан.

  25. Gerelt (verified owner)

    Cool

  26. Americano (store manager)

    Тэмдэглэл хөтлөх, эсхүл ажил, амьдралынхаа төлөвлөгөөг боловсруулаад л дээр нь бичээд баймаар хайр татам дэвтэр.

Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.

roux шаргал 100 хуудастай B6 арьсан дэвтэр

Сагсанд хийх