roux цэцгэн хээтэй арьсан хавтастай B6 дэвтэр

Price range: 70,000₮ through 80,000₮

Товгор цэцгэн хээ бүхий арьсан хавтастай энэхүү roux дэвтрийн ширхэг бүрийг гараар урласан ба гадна хавтсыг сайн чанарын үхрийн арьсаар, дотор хуудсыг дахин боловсруулж, хуучны мэт шаргал өнгөтэй болгосон, тэгш бус ирмэгтэй цаасаар хийсэн тул тэмдэглэл, зургийн цомог, бэлгийн зориулалтаар ашиглах боломжтой.

SKU: N/A Ангилал: Шошго: , , Брэнд:

Бүтээгдэхүүний тайлбар

Дэвтрийн гадаад үзэмжид хавтас чухал үүрэгтэй тул бид 1-р зэрэглэлийн (top-grain) 1.8-2 мм-ийн зузаантай, тослог үхрийн арьсыг сонгон авч, бүтээгдэхүүндээ ашигладаг. Тийм учраас химийн үнэр болон үйрэх, цоорох, өнгө алдах эрсдэл хамгийн бага түвшинд байдаг.

Цаасыг дэвтрийн ‘vintage’ хэв маягт нийцүүлэхийн тулд дахин боловсруулах аргаар хуучны мэт шаргал өнгөтэй болгосон. Энэ нь гадуур зарагддаг бэлэн бор цааснаас өнгө, бүтцийн хувьд өөр бөгөөд тэгш бус, арзгар ирмэг нь дэвтрийг илүү хуучны, бас амттай харагдуулна.

Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй, бас хүрэх бүрд үйрэхгүй. Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.

Та roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.

Нэмэлт мэдээлэл

Хэмжээ 19 × 14 см
Чимэглэл

Түлхүүртэй, Эрвээхэй, Чимэглэлгүй

Боодол

,

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.

roux цэцгэн хээтэй арьсан хавтастай B6 дэвтэр

Сагсанд хийх