roux энгийн цагаан 150 хуудастай B6 арьсан дэвтэр

(3 customer reviews)

Price range: 40,000₮ through 55,000₮

Энэхүү roux дэвтрийн ширхэг бүрийг гараар урласан ба гадна хавтсыг сайн чанарын үхрийн арьсаар, дотор хуудсыг энгийн цагаан цаасаар хийсэн. Төрөл бүрийн тэмдэглэл хөтлөх болон бэлгийн зориулалтаар ашиглах боломжтой.

SKU: N/A Ангилал: Шошго: , , Брэнд:

Бүтээгдэхүүний тайлбар

Гадна хавтас

Дэвтрийн гадаад үзэмжид хавтас чухал үүрэгтэй тул бид Монголын болон импортын (Хятад, Итали улсын) зөвхөн ‘сайн чанарын’ үхрийн боловсруулсан арьсыг худалдан авч, бүтээгдэхүүндээ ашигладаг. Тийм учраас элдэв химийн үнэр болон үүрэх, цоорох, өнгө алдах эрсдэл хамгийн бага түвшинд байдаг.

Арьсны үзүүлэлт:

  • Гүн бор өнгөтэй
  • 1.8-2 мм зузаантай
  • Хөнгөхөн
  • Тослог, зөөлөн гадаргуутай

Дотор хуудас

Хэрэглэгчдэд сонголт бий болгох зорилгоор хуучны мэт шаргал хуудсыг энгийн цагаан хуудсаар орлуулж хийсэн. Бусдаар дэвтрийн үндсэн хийц, чанар алдагдаагүй, цааснаас бусад нь адилхан гэсэн үг.

Цаасны үзүүлэлт:

  • Цагаан өнгөтэй
  • Ойролцоогоор B6 хэмжээтэй
  • Цулгуй 150 хуудастай
  • Цаасны зузаан 80 гр
  • Төрөл бүрийн тэмдэглэл хөтлөх боломжтой

Арьсан оосор

Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй.

Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.

Бэлэглэе

roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь аваарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.

Анхаарах

  • Дэвтрийн гадна хавтас тодорхой хугацаанд, цөөн тохиолдолд гүн бороос өөр өнгөтэй гарч болно
  • Хавтасны нүүрэн хэсгийн босоо зүсэлт зурган дээрхээс өөр байж болно
  • Олон тоогоор захиалах тохиолдолд байгууллагын лого даруулж болно
  • Тусгай захиалгатай холбоотой мэдээллийг Чатаар болон 9012-9266 дугаарт холбогдож аваарай.

Миний захиалга хэр удах вэ?

Бид дотоодын захиалгыг захиалга баталгаажсанаас хойш ажлын 1-3 хоногийн дотор гуравдагч, тусгай зөвшөөрөлтэй хүргэлтийн компаниар дамжуулан захиалагчийн мэдүүлсэн хаягаар хүргүүлнэ.

Хэрэв тусгай захиалга өгөх, олон тооны захиалга өгсөн тохиолдолд дээрх хугацаа өөрчлөгдөхийг анхаарна уу.

Гадаадаас захиалж болох уу?

Та тээвэр, шуудан хөгжсөн дэлхийн аль ч улсаас захиалга өгөх боломжтой. Гэхдээ хүргэлтийн хугацаа болон үнэ харилцан адилгүй байхыг анхаараарай.

Бид таны гадаадаас өгсөн захиалгыг зохих тээвэр, шуудангийн компанид захиалагчийн мэдүүлсэн хаяг, мэдээллийн хамт захиалга баталгаажсанаас хойш ажлын 2-3 хоногийн дотор хүргүүлнэ. Үүнээс хойш захиалга таны гарт хэд хоногийн дараа очих нь тухайн гуравдагч компанийн үйл ажиллагааны хуваариас хамаарна.

Захиалга өгөхдөө юуг анхаарах вэ?

Та захиалга өгөхдөө өөрийн хаяг, холбоо барих мэдээллийг алдаагүй, бүрэн бөглөнө. Мөн захиалгын төлбөрийг холбогдох дансанд шилжүүлж захиалгаа баталгаажуулах шаардлагатай. Хүргэлт захиалга баталгаажсанаас хойш дээр дурдсан хугацаанд хийгдэнэ.

Сэтгэл ханамжийн баталгаа

Таны худалдан авсан, хүргүүлсэн бараа бүтээгдэхүүн ямар нэг гэмтэлтэй, хийцийн алдаатай очсон бол бидэнд чатаар болон 9012-9266 утсаар богино хугацаанд мэдэгдэж, өөр алдаагүй бүтээгдэхүүнээр солиулах, эсвэл төлбөрөө бүрэн буцаан авах боломжтой.

Мөн та санал, сэтгэгдлээ манай сошиал хуудсууд болон roux.mn сайт дээр review хэлбэрээр бичиж үлдээгээрэй.

Нэмэлт мэдээлэл

Хэмжээ 19 × 14 см
Өнгө

Бор, Улаан хүрэн

Чимэглэл

Түлхүүртэй, Эрвээхэй, Чимэглэлгүй

Боодол

,

3 сэтгэгдэлтэй

  1. Uyanga (verified owner)

  2. Anonymous (verified owner)

  3. lkhamsuren (verified owner)

Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.

roux энгийн цагаан 150 хуудастай B6 арьсан дэвтэр

Сагсанд хийх