roux энгийн цагаан 120 хуудастай B6 арьсан дэвтэр

(3 customer reviews)

Price range: 45,000₮ through 55,000₮

Энэхүү roux дэвтрийн ширхэг бүрийг гараар урласан ба гадна хавтсыг сайн чанарын үхрийн арьсаар, дотор хуудсыг энгийн цагаан цаасаар хийсэн. Төрөл бүрийн тэмдэглэл хөтлөх болон бэлгийн зориулалтаар ашиглах боломжтой.

SKU: N/A Ангилал: Шошго: , , Брэнд:

Бүтээгдэхүүний тайлбар

Дэвтрийн гадаад үзэмжид хавтас чухал үүрэгтэй тул бид 1-р зэрэглэлийн (top-grain) 1.8-2 мм-ийн зузаантай, тослог үхрийн арьсыг сонгон авч, бүтээгдэхүүндээ ашигладаг. Тийм учраас химийн үнэр болон үйрэх, цоорох, өнгө алдах эрсдэл хамгийн бага түвшинд байдаг.

Хэрэглэгчдэд сонголт бий болгох зорилгоор хуучны мэт шаргал хуудсыг энгийн цагаан хуудсаар орлуулж хийсэн. Бусдаар дэвтрийн үндсэн хийц, чанар алдагдаагүй, цааснаас бусад нь адилхан гэсэн үг.

Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй, бас хүрэх бүрд үйрэхгүй. Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.

Та roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.

Нэмэлт мэдээлэл

Хэмжээ 19 × 14 см
Өнгө

Бор, Улаан хүрэн

Чимэглэл

Түлхүүртэй, Эрвээхэй, Чимэглэлгүй

Боодол

,

3 сэтгэгдэлтэй

  1. Uyanga (verified owner)

  2. Anonymous (verified owner)

  3. lkhamsuren (verified owner)

Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.

roux энгийн цагаан 120 хуудастай B6 арьсан дэвтэр

Сагсанд хийх