Энэхүү фигурыг та нүдний шил тогтоох болон декорын зориулалтаар ашиглах боломжтой. Доош гүйлгэж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Чулуун хүнтэй нүдний шил тогтоогч
Price range: 20,000₮ through 30,000₮
Бүтээгдэхүүний тайлбар
Эх газраас нэлээн хол (3500 км), Номхон далайн голд шахуу байрлалтай, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Пасха хэмээх бяцхан арал дээр эртнээс оршин сууж ирсэн Рапа Нуй овгийнхон өвөг дээдсийнхээ сүнсийг хүндэтгэх, газар нутгаа тэднээр хамгаалуулах зорилгоор зурган дээр харагдаж байгаа шиг өвөрмөц дүрслэл бүхий хүний хөрөг хэлбэртэй хөшөө, баримлуудыг тэртээ 800 жилийн өмнө олноор нь босгож байжээ.
Ийм гоё түүх, соёлын дурсгалт хөшөөнөөс санаа авсан энэхүү фигурыг та нүдний шил тогтоох болон декорын зориулалтаар ашиглах боломжтой. Жингийн хувьд 180 гр, 12.5 см өндөртэй тул маш хөөрхөн хөнгөн, авсаархан юм.
Зөвхөн бүртгэлтэй бөгөөд энэхүү барааг худалдан авсан хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой.












Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна