Нэг. Ерөнхий нөхцөл
- Цахим худалдааны Coleen.mn вэбсайтад хандаж, мэдээлэл хүлээн авах, бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, худалдан авах Хэрэглэгчийн эрх энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжих тул та сайтар уншиж танилцана уу.
- Үйлчилгээний нөхцөлд дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
- “Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, Coleen.mn сайтыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг;
- “Байгууллага” гэж цахим худалдааны Coleen.mn вэбсайтаар дамжуулан Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй “Мөнх Тэмдэглэл” ХХК-ийг;
- Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн явдал нь Хэрэглэгчийг эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийн үйлдлээр эрх олж, үүрэг бий болгох чадвартай буюу 18 насанд хүрсэн болохыг батална.
Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг
- Цахим худалдааны Coleen.mn вэбсайтаас санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээллээр хангагдах, Монгол улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхүүдийг эдлэх эрхтэй.
- Хэрэглэгч захиалж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулга, мэдээлэлтэй сайтар уншиж, танилцсан байна.
- Худалдан авалт хийх, захиалга хянах зорилгоор хувийн бүртгэл үүсгэх, бүртгэлийн мэдээлэл оруулах, засварлах, мөн устгах эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн, зөв байдлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
- Вэбсайтад нэвтрэх нэр, имэйл хаяг, нууц үгийг гуравдагч этгээдэд өгөхгүй, алдахгүй байх үүрэгтэй.
- Coleen.mn вэбсайтыг эзэмшигч Мөнх Тэмдэглэл ХХК-ийн (цаашид “байгууллага” гэх) буруутай үйл ажиллагааны улмаас алдагдсан нууц мэдээлэл, түүний улмаас учирсан хохиролд Хэрэглэгч гомдол гаргах эрхтэй.
Гурав. Байгууллагын эрх, үүрэг
- Цахим худалдааны Coleen.mn вэбсайтаар дамжуулан Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох, захиалга авах, хүргэлт хийх эрхтэй. Ингэхдээ вэбсайтын аюулгүй байдал, Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг зохих түвшинд хангаж ажиллана.
- Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас алдагдсан хувийн мэдээлэл, учирсан хохиролд Байгууллага хариуцлага хүлээхгүй.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалга авах, цуцлах болон хүргэлт хийхтэй холбоотой үйл ажиллагааны журам боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
Дөрөв. Бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүргүүлэх
- Хэрэглэгч аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалгыг 7 хоногийн 24 цагийн аль ч үед өгөх боломжтой.
- Захиалга өгөхдөө Coleen.mn сайтын Захиалагчийн мэдээлэл хэсэгт байрлах хүлээн авагчийн мэдээллийг үнэн зөвөөр бөглөнө.
- Хэрэглэгч захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хүргэлтийн үйлчилгээний нэмэлт төлбөрийн хамт Байгууллагын дансанд шилжүүлж, захиалгыг баталгаажуулна.
- Захиалга баталгаажсан нь хүргэлт хийгдэх урьдчилсан нөхцөл болно.
- Захиалгын төлбөр 24 цагийн дотор хийгдээгүй тохиолдолд Хэрэглэгчийн захиалга цуцлагдана.
- Байгууллага төлбөр нь баталгаажсан Хэрэглэгчийн бүтээгдэхүүнийг гэрээт шуудангийн үйлчилгээгээр дамжуулан Улаанбаатар хотод ажлын 3 өдрийн дотор, хөдөө, орон нутагт ажлын 5 өдрийн дотор Захиалагчид хүргүүлнэ. Үүнд урьдчилсан захиалга хамаарахгүй.
- Хүргэлт хийгдэх үеэр Хэрэглэгч бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгасны үндсэн дээр хүлээн авна.
Тав. Захиалга цуцлах, буцаах
- Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төлбөр төлөх 24 цагийн хугацаанд цуцлах боломжтой. Төлбөр төлөлт нэгэнт хийгдэж, захиалга өгснөөс хойш 24 цагийн хугацаа өнгөрсөн тохиолдолд захиалга цуцлах, төлбөр буцаан авах боломжгүй.
- Хүргэлт хийгдэх үеэр Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, хийц илт зөрсөн; бүтээгдэхүүн гэмтсэн байх тохиолдолд захиалгын төлбөрийг Хэрэглэгчид 100% буцаан олгоно.
Зургаа. Бусад заалт
- Байгууллагаас үйлчилгээний нөхцөлийг засаж, сайжруулахдаа Хэрэглэгчид заавал мэдэгдэх үүрэггүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Үйлчилгээний нөхцөлтэй цаг тухай бүрд танилцаж байх нь Хэрэглэгчийн үүрэг болно.
- Нэмэлт, өөрчлөлтийг үл хайхран Coleen.mn вэбсайтыг ашиглах нь Хэрэглэгчийг энэхүү Үйлчилгээний нөхцөлийг урьдын адил хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
- Coleen.mn вэбсайтын үйл ажиллагаанаас үүссэн Хэрэглэгч болоод Байгууллага хоорондын аливаа маргааныг талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.
Өөрчлөлт орсон: 2022-12-31