Хүргэлтийн нөхцөл.
Захиалга хүлээн авах хугацаа, бүс нутаг, хүргэлттэй холбоотой нөхцөлүүдийг доороос уншина уу.
roux.mn сайтаар худалдаалагдаж буй бараа, бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын хэрэглэгчдэд хүргэж, үйлчилж байна. Хөдөө, орон нутгийн хувьд аймаг, сумын төвүүдрүү явах автобус, замын унаа, галт тэргэнд дайх хэлбэрээр хүргүүлэх боломжтой.
Бэлэн байгаа бараа, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод ажлын 1-2 өдрийн дотор, хөдөө орон нутагруу ажлын 2 өдрийн дотор хүргүүлнэ. Үүнд урьдчилсан захиалга хамаарахгүй.
Худалдаалагдаж буй бүтээгдэхүүн бүр тодорхой тооны хязгаартай байдаг тул захиалгаа тэр дор нь баталгаажуулж байхыг зөвлөж байна. Сагсанд орсон бүтээгдэхүүн худалдан авалт хийгдээгүй тохиолдолд 60 минутын дараа таны сагснаас автоматаар хасагдаж, дараагийн хүнд очих боломжтой. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалсан ба захиалгаа баталгаажуулаагүй 24 цаг өнгөрсөн тохиолдолд бид таны захиалгыг цуцлах эрхтэй талаар Үйлчилгээний нөхцөлд заасан.
