Захиалга 1-2 хоногт хүргэгдэнэ

Үйлчилгээний нөхцөл.

Сүүлд шинэчилсэн (2026 оны 10-р сарын 4)

Энэхүү дэлгүүрийн платформыг ашиглах хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Бүртгэл үүсгэх болон захиалга өгөхөөс өмнө нөхцөлтэй танилцана уу.

Нэг. Ерөнхий нөхцөл

  • Цахим худалдааны roux.mn вэбсайтад хандаж, мэдээлэл хүлээн авах, бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, худалдан авах Хэрэглэгчийн эрх энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжих тул та сайтар уншиж танилцана уу.

  • Үйлчилгээний нөхцөлд дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:

  • “Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, roux.mn сайтыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг;

  • “Байгууллага” гэж цахим худалдааны roux.mn вэбсайтаар дамжуулан Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй “Мөнх Тэмдэглэл” ХХК-ийг;

  • Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн явдал нь Хэрэглэгчийг эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийн үйлдлээр эрх олж, үүрэг бий болгох чадвартай буюу 18 насанд хүрсэн болохыг батална.

Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг

  • Цахим худалдааны roux.mn вэбсайтаас санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээллээр хангагдах, Монгол улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхүүдийг эдлэх эрхтэй.

  • Хэрэглэгч захиалж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулга, мэдээлэлтэй сайтар уншиж, танилцсан байна.

  • Худалдан авалт хийх, захиалга хянах зорилгоор хувийн бүртгэл үүсгэх, бүртгэлийн мэдээлэл оруулах, засварлах, мөн устгах эрхтэй.

  • Хэрэглэгчийн мэдээллийн үнэн, зөв байдлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.

  • Вэбсайтад нэвтрэх нэр, имэйл хаяг, нууц үгийг гуравдагч этгээдэд өгөхгүй, алдахгүй байх үүрэгтэй.

  • roux.mn вэбсайтыг эзэмшигч Мөнх Тэмдэглэл ХХК-ийн (цаашид “байгууллага” гэх) буруутай үйл ажиллагааны улмаас алдагдсан нууц мэдээлэл, түүний улмаас учирсан хохиролд Хэрэглэгч гомдол гаргах эрхтэй.

Гурав. Байгууллагын эрх, үүрэг

  • Цахим худалдааны roux.mn вэбсайтаар дамжуулан Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох, захиалга авах, хүргэлт хийх эрхтэй. Ингэхдээ вэбсайтын аюулгүй байдал, Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг зохих түвшинд хангаж ажиллана.

  • Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас алдагдсан хувийн мэдээлэл, учирсан хохиролд Байгууллага хариуцлага хүлээхгүй.

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалга авах, цуцлах болон хүргэлт хийхтэй холбоотой үйл ажиллагааны журам боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.

Дөрөв. Бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүргүүлэх

  • Хэрэглэгч аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалгыг 7 хоногийн 24 цагийн аль ч үед өгөх боломжтой.

  • Захиалга өгөхдөө roux.mn сайтын Захиалагчийн мэдээлэл хэсэгт байрлах хүлээн авагчийн мэдээллийг үнэн зөвөөр бөглөнө.

  • Хэрэглэгч захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хүргэлтийн үйлчилгээний нэмэлт төлбөрийн хамт Байгууллагын дансанд шилжүүлж, захиалгыг баталгаажуулна.

  • Захиалга баталгаажсан нь хүргэлт хийгдэх урьдчилсан нөхцөл болно.

  • Захиалгын төлбөр 24 цагийн дотор хийгдээгүй тохиолдолд Хэрэглэгчийн захиалга цуцлагдана.

  • Байгууллага төлбөр нь баталгаажсан Хэрэглэгчийн бүтээгдэхүүнийг гэрээт шуудангийн үйлчилгээгээр дамжуулан Улаанбаатар хотод ажлын 3 өдрийн дотор, хөдөө, орон нутагт ажлын 5 өдрийн дотор Захиалагчид хүргүүлнэ. Үүнд урьдчилсан захиалга хамаарахгүй.

  • Хүргэлт хийгдэх үеэр Хэрэглэгч бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгасны үндсэн дээр хүлээн авна.

Тав. Захиалга цуцлах, буцаах

  • Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төлбөр төлөх 24 цагийн хугацаанд цуцлах боломжтой. Төлбөр төлөлт нэгэнт хийгдэж, захиалга өгснөөс хойш 24 цагийн хугацаа өнгөрсөн тохиолдолд захиалга цуцлах, төлбөр буцаан авах боломжгүй.

  • Хүргэлт хийгдэх үеэр Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, хийц илт зөрсөн; бүтээгдэхүүн гэмтсэн байх тохиолдолд захиалгын төлбөрийг Хэрэглэгчид 100% буцаан олгоно.

Зургаа. Бусад заалт

  • Байгууллагаас үйлчилгээний нөхцөлийг засаж, сайжруулахдаа Хэрэглэгчид заавал мэдэгдэх үүрэггүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Үйлчилгээний нөхцөлтэй цаг тухай бүрд танилцаж байх нь Хэрэглэгчийн үүрэг болно.

  • Нэмэлт, өөрчлөлтийг үл хайхран roux.mn вэбсайтыг ашиглах нь Хэрэглэгчийг энэхүү Үйлчилгээний нөхцөлийг урьдын адил хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

  • roux.mn вэбсайтын үйл ажиллагаанаас үүссэн Хэрэглэгч болоод Байгууллага хоорондын аливаа маргааныг талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.