Захиалга 1-2 хоногт хүргэгдэнэ

Төлбөрийн нөхцөл.

Сүүлд шинэчилсэн (2026 оны 10-р сарын 4)

Дэмжигдсэн төлбөрийн арга, гүйлгээний зөвлөмж, баталгаажуулалттай холбоотой нөхцөлүүдийг доороос уншина уу.

  • Хэрэглэгч захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хүргэлтийн үйлчилгээний нэмэлт төлбөрийн хамт Байгууллагын холбогдох дансанд шилжүүлж, захиалгыг баталгаажуулна.

  • Захиалга баталгаажсан нь хүргэлт хийгдэх урьдчилсан нөхцөл болно.

  • Захиалгын төлбөр 24 цагийн дотор хийгдээгүй тохиолдолд Хэрэглэгчийн захиалга цуцлагдана.

  • Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төлбөр төлөх 24 цагийн хугацаанд цуцлах боломжтой. Төлбөр төлөлт нэгэнт хийгдэж, захиалга өгснөөс хойш дахин 24 цагийн хугацаа өнгөрсөн тохиолдолд захиалга цуцлах, төлбөр буцаан авах боломжгүй.

  • Хүргэлт хийгдэх үеэр Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, хийц илт зөрсөн; бүтээгдэхүүн гэмтсэн байх тохиолдолд захиалгын төлбөрийг Хэрэглэгчид 100% буцаан олгоно.