
Чулуун хүнтэй нүдний шил тогтоогч
Энэхүү фигурыг та нүдний шил тогтоох болон декорын зориулалтаар ашиглах боломжтой. Гадуураа бэлгийн боодолтой тул хэн нэгэнд бэлэг болгон өгөхөд тохиромжтой.
Эх газраас нэлээн хол (3500 км), Номхон далайн голд шахуу байрлалтай, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Пасха хэмээх бяцхан арал дээр эртнээс оршин сууж ирсэн Рапа Нуй овгийнхон өвөг дээдсийнхээ сүнсийг хүндэтгэх, газар нутгаа тэднээр хамгаалуулах зорилгоор зурган дээр харагдаж байгаа шиг өвөрмөц дүрслэл бүхий хүний хөрөг хэлбэртэй хөшөө, баримлуудыг тэртээ 800 жилийн өмнө олноор нь босгож байжээ.
Ийм гоё түүх, соёлын дурсгалт хөшөөнөөс санаа авсан энэхүү фигурыг та нүдний шил тогтоох болон декорын зориулалтаар ашиглах боломжтой. Жингийн хувьд 180 гр, 12.5 см өндөртэй тул маш хөөрхөн хөнгөн, авсаархан юм.






