
Хэрэглэгчдэд сонголт бий болгох зорилгоор дэвтрийн хуудсыг энгийн бор цаасаар хийсэн. Бусдаар дэвтрийн үндсэн хийц, чанар алдагдаагүй, цааснаас бусад нь адилхан гэсэн үг.
Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй, бас хүрэх бүрд үйрэхгүй. Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.
Та roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.







