
Энгийн 160 хуудастай чамин дэвтэр
Эрэгтэй, эмэгтэй аль ч насны хүнд тохирох, элдэв чимэг багатай мөртлөө чамин хийцтэй дэвтэр хэрэгтэй бол үүнийг сонгоорой!
Үхрийн тослог арьсан хавтастай, 160 энгийн цагаан хуудастай энэхүү дэвтрийн хамгийн гол онцлох зүйл бол нурууны оёдол хэсэг. Нурууг тослог мяндсан утсаар 3 төрлийн загвараар маш цэвэрхэн оёсон тул хаана ч, хэнд ч чамин харагдах нь гарцаагүй.
Дэвтрийн хэмжээ B6 буюу А5-аас арай жижиг тул авч явахад авсаархан, бас мэдээж хөнгөн байх болно. Мөн даавуун хавтастай дэвтэр шиг амархан халтайх, норох, урагдах эрсдэл байхгүй бөх хийцтэй. Цаасны тухайд 100 гр-ын зузаантай, цулгуй цагаан өнгөтэй болно.
Дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.







